СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-28

Сумо “баяртай”

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол энэ долоо хоногийн ням гаригт болох нь. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сарын башёд дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн. Тэрбээр 2018 он гарахын өмнөхөн нутаг нэгт сүмочид гар хүрсэн асуудалд холбогдож, сүмод дэвжээнд барилдах эрхээ хасуулахад хүрсэн юм. Тэрбээр өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийджээ. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд есөн удаа түрүүлсэн Харүмафүжи Д.Бямбадорж Исэгахама дэвжээний бөх. 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй нэрээр барилддаг байв. Харумафүжи Д.Бямбадорж Япон дахь ажил хэргээ дуусгаад эх орондоо бүрмөсөн ирэхээр болсон гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.