Цайны цагийн зочин: Ухаалаг камер "Шар хайрцаг"-т зогссон тээврийн хэрэгсэлд торгууль тавина

 

Livetv.mn сайтын "Цайны цагийн зочин" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоо уригдан оролцож байна. Түүнтэй энэ сарын 20-ноос хэрэгжиж эхэлсэн шар тэмдэглээний талаар ярилцлаа. 

-Шар тэмдэглэгээ буюу Шар хайрцагтай холбоотой хуулийн заалт энэ сарын 20-ноос хэрэгжиж эхэлсэн. Ногоон гэрэл ассан боловч шар тэмдэглэгээ рүү нэвтрэхийг хориглоно гэсэн үг. .

Хэрэв шар тэмдэглээн дээр машинаа зогсоох, байрлуулах үйлдэл хийвэл камерын бичлэгээр баримтжуулж, гэрийн хаягаар торгуулийн хуудас очих болно. Эгнээ, байр буруу эзэлсэн гэдэг зүйл ангиар 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгөөр торгоно. 

-Аль найман уулзварыг шар тэмдэглээтэй болгосон бэ? 

-Цэцэг төв, Багшийн дээд, Цаг уур, Байгалийн түүхийн музейн уулзварт шар тэмдэглээтэй байгаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.