СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-28

Ц.Бадамхатаны нэрэмжит "Open Cup" байт харвааны тэмцээн болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

 

Сүүлийн жилүүдэд байт харвааны спорт техник хэрэгсэл тамирчдын ур чадвар сайжирч буй. Монголчууд эртнээс сур харваагаар өрсөлдөж, эрийн гурван наадмын нэг болгож ирсэн тул байт харвааны спорт их спортын төрөл дундаас анхлан хөгжсөн спортуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. Монгол улсаас энэ төрөлд дэлхийн аварга цол хүртсэн анхны тамирчин Д.Дэмбэрэл, паралимпийн анхны аварга Д.Баатаржав ч байт харвааны спортоос төрөн гарсан билээ. Топ-4 гэгддэг спортын төрлүүдээс гадна амжилт гаргах боломжтой спортын нэг нь байт харваа юм. Монголын байт харвааны холбоо нь тэмцээн уралдаан явуулах болон бэлтгэл сургуулилалт хийх зориулалтын талбайтай болсон нь тамирчдын амжилтад нөлөөлж эхэлсэн байна. 

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Бадамхатаны нэрэмжит "Open Cup" байт харвааны нээлттэй тэмцээн ирэх хоёрдугаар сарын 24-нд Спортын төв ордоны А зааланд болно.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.