Манай шатарчид өрсөлдөгчөө хожсоор
Дэлхийн 43-р шатрын олимпиадад оролцож байгаа манай шатарчид өрөг болгондоо амжилттай тоглож өрсөлдөгчөө хожсоор. Өчигдөр дөрөвдүгээр өрөгт манай эрэгтэйчүүдийн баг Малави улсын багтай тоглон 4:0 хожсон бол эмэгтэйчүүдийн баг Ираны багийг 3.5:0.5 харьцаатай хожиж тэмцээнийг хожигдолгүй найман оноотой үргэлжлүүлж байна.
Өнөөдөр тавдугаар өрөгт эрэгтэйчүүдийн баг зохион байгуулагч Гүрж улсын 2-р багтай, эмэгтэйчүүдийн баг АНУ-ын багтай тоглоно.
Гүрж улсын эрэгтэйчүүдийн 2-р багийн дундаж чансаа- 2516
АНУ-ын эмэгтэйчүүдийн багийн дундаж чансаа- 2382
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.