СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-27

Баярлалаа, Хакүхо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дахь аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирж Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга Ж.Мөнхбат аавынхаа эхлүүлсэн их үйл хэргийг үргэжлүүлэхээр өнөөдөр шинийн 17-ны билигт сайн өдөр “Их Шавь”  спорт сургалтын төвийг нээжээ. Ж.Мөнхбат аварга үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд амжилт гарсан тамирчдын нэг байсан юм.Их Шавь”  спорт сургалтын төвийн нээлтэд үе үеийн олимпийн медальтнууд, үндэсний бөхийн аваргууд, самбо, жүдо, чөлөөт бөхийн холбоод, тус сургуулийн төгсөгчид болон спортын алдартнууд оролцсон байна. Их спорт, үндэсний бөхийн, эх орныхоо нэр хүндийг тив, дэлхийн дэвжээнд дуурсгах өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилготой тус дэвжээнд 12 наснаас дээш өсвөр залуу үеийн тамирчид хичээллэж, бэлтгэл сургуулилалтаа базаах гэнэ.

Одоогоор тус төвд монголын туршлагатай, ОУХМ цолтой үе үеийн тамирчид  үндэсний бөх, жүдо, жюү жицү, самбо, чөлөөт бөхийн төрлөөр элсэлт авч сургалт явуулж буй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.