СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-27

Асашёорюү Д.Дагвадорж аваргадаа ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд уран барилдаанаараа ялгарч, ид хав, бяр чадлаа гайхуулан барилдаж явсан 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн төрсөн өдөр шинийн 17-ны билигт сайн өдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 38 нас хүрч буй. Их аварга 1980 оны энэ өдөр Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийнд отгон хүү болон мэндэлжээ. Асашёорюү Д.Дагвадорж 1999 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод хөл тавьснаар 2002 оны Кюүшюү башёд дээд зиндаанд анх удаа түрүүлж, 2003 оны гуравдугаар сард ёкозүна болж байсан түүхтэй. 2009 оны энэ өдөр Асашёорюү 29 нас хүрч, Аки башёд барилдан түрүүлж 24 дэх түрүүгээ авч байв. Тухайн үед түүнийг төрсөн өдрөөрөө ялалт байгуулж өөртөө хамгийн том бэлэг барив хэмээн япон даяар шуугиж байсан гэдэг. Өнөөдөр нээлтээ хийж буй LIVETV.MN сайтын хамт олноос Асашёорюү Д.Дагвадорж аваргадаа ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.