СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-09-27

Браво, П.Батхуягт баяр хүргэе

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Монголын зохиолч, яруу найрагчид шинийн 17-ны билигт сайн өдрийн өглөөг сайхан мэдээгээр угтав. Яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягийн "Нүүдэлчдийн цаг хугацаа" яруу найргийн түүвэр англи хэлнээ орчуулагдан Амазонд цахим хэлбэрээр нийтлэгдлээ. Энэ долоо хоногийн сүүлчээр цаасан хэлбэрээр ном болон хэвлэгдэнэ. Түүний яруу найргийн богино хэлбэрийн уянгын 40 шилдэг шүлгийг түүвэрлэн оруулсан байна.  АНУ-ын Мижикай пресс паблишингт хэвлэгдэх эл номын дизайг Б.Баярбаатар хийж, шүлгийг нь орчуулагч Н.Төвшинзаяа англи хэл рүү хөрвүүлж, Эд Бримсон редакторлажээ.

 

 

Монголын орчин цагийн яруу найрагчдын бүтээлийн салхийг хагалж шүүмжлэл судлаач П.Батхуягийн шүлгүүд ийн цахим хэлбэрээр хэвлэгдэв. Дэлхийн өнцөг буланд суугаа монголчууд, яруу найрагт дуртай хүн бүхэн түүний бүтээлийг цахим болон цаасан хэлбэрээр уншихыг хүсвэл https://www.amazon.com/dp/B07HPBXGVH/ref=sr_1_1 холбоосоор орж захиалан авч болох нь. Монголын зохиолчдоос Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман 2016 онд англи хэл дээр орчуулагдан Амазонд хэвлэгдэж байсан юм..

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.