Уран сайхны гимнастикийн алдартай тамирчид Монголд ирнэ

 

 A зэрэглэлийн Азийн цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод ирэх сарын 25-28 нд зохион байгуулагдахаар боллоо. Энэ тэмцээн нь Монгол улсыг сурталчлан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой аж. Тэмцээнд Ази болон Вьетнам, Тайвань, Хойд Солонгос, Хонг Конг, Казакстан, БНСУ, Киргизстан, Тайланд, Монгол зэрэг  70 гаруй орны алдартай тамирчид оролцох гэнэ.

gimnastik

Уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хослуулдагаар онцлог төрөл юм. Одоогийн байдлаар манай улсад 300 гаруй эмэгтэй тамирчин уг спортоор хичээллэдэг. Монголын тамирчид тивийн аварга, олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцон медальт байранд тогтмол шалгарсаар байна.

gimnastik4

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.