Монголын шатарчдын “тулаан” үргэлжилсээр
Гүрж улсын Батуми хотод зохиогдож буй дэлхийн 43-р шатрын олимпиадад монголын тамирчид амжилттай оролцож буй. Шатрын олимпиадын гуравдугаар өрөгт эрэгтэйчүүдийн баг Гүрж улсын I багтай тоглож 1,5:2,5 харьцаатай хожигдсон бол эмэгтэйчүүдийн баг цагаанаас Беларус улсын багтай тоглон 2,5:1,5 харьцаатай хожжээ. Өнөөдөр дөрөвдүгээр өрөгт монголын эрэгтэйчүүдийн баг Малави улсын багтай, эмэгтэйчүүдийн баг гуравдугаар ширээн дээр Ираны багтай тус тус тоглох нь.
Эрэгтэй шатарчид
Эмэгтэй шатарчид
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.