ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 30-нд орон даяар

 

Монгол Улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгуулагдсаны 60 жилийн ойг угтан зохион байгуулах "Нээлттэй хаалганы өдөр" энэ сарын 30-нд болно. Энэ удаагийн өдөрлөг нь хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага биe даан байгуулагдсаны 60 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой. Мөн Сүхбаатарын талбайд болоод өнгөрдөг байсан бол энэ жил орон даяар зохион байгуулахаар тогтжээ.

"Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр Хөдөлмөр, нийгэм хамгааллын үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагуудын үйлчилгээг нэг дороос авах боломжтой.Өдөрлөгт ХНХЯ, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, хөдөлмөрийн биржүүд, аж ахуйн нэгжүүд зэрэг .
Мөн энэ үeэр харьяа агeнтлаг, төвүүд иргэдийн санал бодлыг сонсох, нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө, лавлагаа өгөх, иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэх боломжтой юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.