Ургац хураалт дунджаар 35 орчим хувьтай явж байна

Газар тариалангийн бүс нутгаар өчигдрийн байдлаар 22.1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 34.7 мянган га-гаас 54.2 мянган тонн үр тариа, 7.7 мянган га-гаас 103.3 мянган тонн төмс, 4.4 мянган га-гаас 52.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Үр тарианы хураалт 10.2 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 54-60 хувьтай байгаа юм.

Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Мөн энэ сарын 26-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурах гэнэ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.