СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Түргэн хоол амттай ч хорт хавдар тусах эрсдэлийг нэмдэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

Та бид яарч сандарсан, завгүй үедээ хаа таарсан газраа түргэхэн хооллочихоод ажлаа амжуулахыг боддог. Түргэн хоолны газрууд хоёр алхаад байдаг хэдий ч таны эрүүл мэндэд тусгүй гэдгийг мэддэг гэж найдъя. Аль хэдийнэ энэ талаар эмч мэргэжилтнүүд сануулсаар ирсэн. Тухайлбал, зүрхний өвчин, бодисын солилцооны хямрал үүсгэдэг. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар амттай сайхан түргэн хоол маш олон төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг олж илрүүлжээ. Тухайлбал, хэвлийн эрхтнүүд, уруул ам, хэл, хамар, уушги цаашлаад эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах эрсдэлтэй болдог байна.

Британийн Хоол хүнсний стандартын газраас хийсэн судалгааг “Плос мэдисин” сэтгүүлд нийтэлжээ. Европын арван улсын 450 мянга гаруй насанд хүрэгчдийн хооллох зуршлыг судалсан аж. Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх нь түргэн хоол, ундааг тогтмол хэрэглэдэг байж. Шим тэжээл бага түргэн болцтой хоол хүнс өдөр тутамдаа хэрэглэдэг 10,000 хүн тутмын 81 нь хорт хавдраар өвчилсөн байжээ. Харин түргэн хоол маш бага хэмжээгээр хэрэглэдэг 10,000 хүн тутмын 69-д нь хорт хавдрын шинж тэмдэг илэрчээ. Хүмүүс түргэн хоол идсэнээр илүүдэл жинтэй болж, дасгал хөдөлгөөн удааширдаг нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмдэг гэж үзсэн байна.

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.