Су.Батболд 152 үүрийн даргад байр өгнө гэж мэдэгджээ
Нийслэлийн Монгол ардын намын хорооны 34-р бага хуралд 368 төлөөлөгч оролцохоос 333 төлөөлөгч иржээ. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигч С.Батболд 9, Д.Сумьяабазарт 6 гишүүний санал өгчээ. Удирдах зөвлөлөөс С.Батболдын нэрийг хуралд өргөн барих бол заалнаас Д.Сумьяабазар, С.Амарсайхан нэрээ дэвшүүлнэ гэсэн мэдээлэл бий. Харин С.Амарсайханы хувьд би нэр дэвшихгүй гэж мэдэгдлээ. Нийслэлийн намын хорооны даргын үүргийг гүйцэтгэгч С.Батболд илтгэл тавьж, асуулт хариулт хаалттай горимоор үргэлжилж байна. С.Батболд 152 үүрийн даргад байр өгнө гэж асуулт, хариултын үеэр мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.