Э.Дэлгэрмаа шигшээд шалгарав

Delgermaa choloot boh1

“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, манай улсаас 65 кг-ын жинд залуучуудын Азийн АШТ-ий хошой хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

Delgermaa choloot boh4

Тэрбээр 1/8 шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Польшийн Викториа Чолужийг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд Украины Ирина Колиаденког 9:6-гаар тус ялсан бол дөнгөж сая хагас шигшээ барилдаанд энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Туркийн Асли Демирийг цэвэр ялав. Э.Дэлгэрмаа маргааш энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн дэд аварга Японы Мюү Имайтай хүч үзэх юм. 

Түүнчлэн 53 кг-д энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Энхцэцэгийг ялсан Узбекистаны бөх шигшээд шалгарснаар маргааш дагах барилдаан хийхээр болов.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.