Төвийн нутгаар их хэмжээний хур тунадас орно

 

Өнөөдрийн болон ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг танилцуулъя. Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с хүрч цасан болон  шороон шуурга шуурна. 21-22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.