СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2018-09-20

Арьс цайрах өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

Манай улсын иргэдийн хувьд арьс цайх, хайртс үлдийн эмгэгээр өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд ихсэх болсон. Арьс цайх өвчин нь эдгэдэггүй хэмээн олон өвчтөн шаналж байсан бол “Мон Шинжүкү скин мед” эмнэлэг Монголдоо анх удаа дэвшилтэд технологийг нэвтрүүлснээ зарлаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Арьс цайрах өвчний үүсэх шалтгааныг анагаахын шинжлэх ухаан эцсийн байдлаар тодорхойлоогүй бөгөөд амь насанд аюулгүй ч өвчлөгсдийн хувьд сэтгэл санаагаар унах, эдгэшгүй хэмээн боддог байна.

Тэгвэл тус эмнэлэг нь байгуулагдаад хоёр сарын хугацаанд 80 гаруй хүнийг эмчилжээ. “Мон Шинжүкү скин мед” эмнэлгийн захирал Д.Бадамгарав “Манай эмнэлэг нь клиник түвшний, эрүүл арьсанд эрсдэл учруулахгүйгээр хурдацтай эмчлэх, хүний биед сөрөг нөлөөгүй, хэсэгчилсэн эмчилгээнд зориулагдсан сүүлийн үеийн лазер аппаратуудыг ашигладаг” хэмээв. Дээрх аппарат нь арьсны өвчнийг эсийн түвшинд эмчилдгээрээ бусад ижил төрлийн төхөөрөмжөөс давуу ажээ.

Тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Японы “Shinjuku skin specialist эмнэлэгт сурсан чадварлаг хамт олон юм.

Сэтгүүлч: Т.Сайнбуян 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.