Жүдочид 2021 онд Австрийн Вена хотод зодоглоно

Judo1Азербайжаны Баку хотод болох жүдо бөхийн ДАШТ-ээс өмнө тус бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2021 оны жүдо бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг зарлав. Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерь ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулахаар болсонд Азербайжаны жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Ровнаг Абдуллаевт талархаж буйгаа илэрхийлжээ.

Judo

Өнөө жилийн тэмцээнийг Азербайжаны нийслэл Бакуд, 2019 оны ДАШТ-ийг  Японы нийслэл Токиод зохион байгуулах бол 2021 оных Австрийн нийслэл Вена хотод есдүгээр сарын 12-19-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тэмцээнийг Вена хот дахь “Винер Штадтхалле” 16000 хүний суудалтай спорт ордонд явуулах аж. Австрийн Вена хот 1975 онд эрэгтэйчүүдийн ДАШТ, 1984 онд эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг тус бүр зохион байгуулж байжээ. Харин нэгдмэл байдлаар зохион байгуулах болсноос хойш энэ бүс нутагт дэлхийн аваргын тэмцээн болж байгаагүй юм байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.