Герман улс устөрөгчөөр цэнэглэдэг галт тэргийг хэрэглээндээ нэвтрүүллээ

 Устөрөгчөөр цэнэглэдэг галт тэрэг нүүрстөрөгчийн хий ялгаруулж агаар бохирдуулдаггүй учраас байгаль орчинд хамгийн ээлтэй тээврийн хэрэгсэл. Галт тэрэгний яндангаас зөвхөн уур гарч, устөрөгчийг цахилгаан эрчим хүч болгон хувиргана.

galt tereg 2

Герман улс байгальд ээлтэй галт тэргийг хэрэглээндээ нэвтрүүлсэн дэлхийн анхны улс болж байна. Францын “Алстом” компанийн үйлдвэрлэсэн “Корадиа иЛинт” галт тэрэг Каксхэвен, Бремерхэвен, Бремерворде, Букстехуд тосгонуудын хооронд 100 км замд зорчигчид тээвэрлэж байна.

galt tereg 1

Устөрөгчөөр цэнэглэдэг галт тэрэг бусад дизель түлшээр ажилладаг галт тэрэгнүүдээс бага зэрэг удаан ч байгальд хор хөнөөлгүй гэдгээрээ давуу талтай. Худалдаж авахад үнэтэй ч хэрэглээний зардал бага гэдгийг “Алстом” компанийн төслийн менежер ярьжээ. . 2021 онд “Корадиа иЛинт”-тэй ижил 14 галт тэргийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болгоно гэжээ.

Эх сурвалж: www.qz.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.