Д.Эрдэнэбилэг нартай цуг хоригдоод суллагдсан Ганбатын Хүрэлбаатар ямар хэрэг өдүүлэв?

 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчид буюу ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр шөнө цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.

“Канетик” компанийн захирал Ганбат овогтой Хүрэлбаатар нь Д.Эрдэнбилэг нарын хамтаар дөрөв дэх хүн болон саатуулагджээ.

. Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая ам.долларын зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрээс худалдан авах зэсийн баяжмалыг барьцаалсан зээлийн гэрээнд “Жумейра” компанийг үүсгэн байгуулсан Г.Хүрэлбаатар гарын үсэг зурж, авсан зээлээ “Монголын зэс корпораци”-д шилжүүлсэн” гэсэн байсан юм.

Энэ нь Ганбат овогтой Хүрэлбаатарыг Ганц худагт саатуулахад хүргэжээ. Д.Эрдэнэбилэг нартай холбоотой хэргүүдийн зөвхөн нэг нь Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдааны замаар худалдаж авсан асуудал агаад бусад гэмт үйлдлүүдийн талаар бид удахгүй мэдээлэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.