ШУУРХАЙ МЭДЭЭ: ХХБ-ны Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарын албан өрөөнд нэгжлэг хийж дуусжээ
ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нар Эрүүгийн цагдаагийн албанд мэдүүлэг өгснөөс хойш хэрхсэн нь тодорхойгүй байгаа. Зарим нь О.Орхоныг АТГ руу авч явсан гэж мэдээлсэн боловч энэ нь ташаа байжээ.
Д.Эрдэнэбилэгээс тайлбар, мэдүүлэг авч дуусаад, ХХБ-ны төв байрны зургадугаар давхар, “Улаанбаатар хотын банк”-ны байран дахь албан өрөөнд нь нэгжлэг хийхээр дагуулан явсан аж.
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоноос ЭЦА, АТГ-ын ажлын хэсгийн мөрдөгчид мэдүүлэг авч дуусаад, улмаар цагдаагийн байгууллагын машинд суулган авч явж, албан өрөөнд нь нэгжлэг хийж эхэлжээ.
21:30 цагийн үед нэгжлэг хараахан дуусаагүй байв. Холбогдогчдыг цагдан хорих саналаа НПГ-ын хяналтын прокуроруудад хүргүүлсэн бөгөөд хараахан шийдвэрлээгүй байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.