Кенийн тамирчин дэлхийн дээд амжилтыг эвдлээ

 

Өнгөрсөн амралтын өдөр Герман улсын нийслэл Берлин хотод болсон марафон гүйлтэд Кени улсын Олимпийн аварга Елюд Кипчоге дэлхийн дээд амжилт тогтоожээ. Елюд Кипчоге 2 цаг 1 минут 39 секундын амжилтаар Берлиний марафонд түрүүлж дэлхийн дээд амжилтын эзэн болсон юм. 33 настай Олимпийн аварга Кипчоге “Дэлхийн дээд амжилтын эзэн болсноо үгээр илэрхийлэхийн аргагүй байна. Үнэхээр хүнд байсан. Гэсэн ч бэлтгэлээ сайн базааж, тэмцээндээ бүх анхаарлаа хандуулж байсны минь үр дүн” хэмээн ярьжээ. Ойрын 50 гаруй жилийн хугацаанд ийм амжилт гарч байгаагүй гэнэ. Ням гаригт болж өнгөрсөн Берлиний марафонд эрэгтэй төрөлд хоёр, гуравдугаар байруудад Кенийн тамирчид орсон бол эмэгтэйчүүдийн төрөлд эхний байруудыг мөн Кеничүүд эзэлжээ.

Эх сурвалж: www.cnn.com

 

45 дахь удаагийн Берлин марафон
45 дахь удаагийн Берлин марафон

Берлиний марафонд эхний байруудад орсон тамирчид
Берлиний марафонд эхний байруудад орсон тамирчид

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.