Монголын их, дээд сургуулиуд харилцан кредитээ хүлээн зөвшөөрдөг болно

 

"ОЮУТАН МОБИЛИТИ" Монголын их дээд сургуулиуд “КРЕДИТ ХАРИЛЦАН ЗӨВШӨӨРӨХ ТОГТОЛЦОО” санаачилгыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр болно.

Энэхүү харилцан кредит хүлээн зөвшөөрөх санаачилгыг анхлан хэрэгжүүлж буй Монгол-Германы хамтарсан технологийн их сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургууль уг тогтолцоог хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурна.

Цаашдаа энэхүү тогтолцоог бодит амьдралд өргөнөөр хэрэгжүүлэх нь хүн ам, дэд бүтцийн хязгаарлагдмал нөөцтэй манай орны хувьд их дээд сургуулиудын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатай нийцсэн өндөр ач холбогдолтой санаачилга хэмээн салбар яамны зүгээс үзэж буй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.