Авто спортын акулууд тоосоо өргөнө

Монголын авто мастеруудын холбооноос энэ намрын хамгийн сонирхолтой том тэмцээн  болох “BAJA 250 авто спортын олон төрөлт бартаат замын уралдаан 10 сарын 6-7-нд Цонжинболдогт болох нь. Эрсдэл өндөртэй, хурд гаргадаг гэдгээрээ хамгийн олон үзэгчтэй байдаг богино зайн ралли уралдаанд 80 орчим багийн 140 гаруй тамирчин дөрвөн төрөлд хоёр өдөр хурд хүч, авхаалж самбаа, авьяас, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Тамирчид 50 км замыг эхний өдөр гурав тойрох бол финалд үлдсэн нь хоёр тойрох аж. Тэмцээний үзэгчдийн тасалбар үзэх зэрэглэлээсээ хамаараад 11-15.000 төгрөгийн үнэтэй. Уг раллид авто спортын төрөлд дотооддоо төдийгүй олон улсын тэмцээнд амжилттай оролцдог шилдэг тамирчид төмөр хүлгийнхээ тоосыг өргөнө.

Awto ralli moto1

Awto ralli suvAwto ralli

Awto rally  utv1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.