Харүмафүжигийн “хачин”ертөнцөд тавтай морил

Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи бага наснаасаа уран зураг сонирхож "Ирээдүй" цогцолбор сургуулийн зургийн дугуйланд явдаг байжээ. 15 настайдаа анх зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан түүний ээж Ц.Мягмарсүрэнгийн төрөл саданд бурхан урлаач лам байсан гэдэг. Тэрбээр Японд байхдаа нэр хүндтэй уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргадаг Тэрбээр "Ничидо галерейн захиралтай сүмогоор барилдаж эхэлж байхдаа танилцахад зурсан зургуудыг нь үзээд "Чи үзэсгэлэн гаргаач" хэмээн зөвлөж, дэмжлэг үзүүлсэн аж. Түүний зөвлөснөөр Харүмафүжи зураач С.Заяасайхантай хамтран Японы нийслэл Токио хотын Чюүо дүүргийн Гинзад байрлах уран зургийн “Ничидо” галерейд зургийн үзэсгэлэнгээ хамтран гаргасан нь тэр. Японы поп дуучин Нагабүчигийн улаан фэн Хэдийгээр энэ уулын оройд гарч байгаагүй ч зурах тусам сүрлэг сайханд нь татагддаг байна. Харүмафүжи Д.Бямбадорж нэг дор гурваас дөрвөн зураг тосон будгаар зурдаг аж. Үзэсгэлэнд тавигдсан зургуудаа хоёр ч башё барилдаагүй үедээ, тэр тусмаа ямар нэгэн хүнд асуудал тулгарсан бага зэргийн стресстэй байхдаа зурсан гэх юм билээ. Тэрбээр энэ тухайгаа “Сэтгэл санаа ийм үед өнгөний ялгаа мэдрэмж жирийн үеийнхээс илүү байдаг. Өөрийгөө бүрэн шатааж байж л зурдаг юм. Ван Гогийн амьдрал их гунигтай бас зарим бүтээл нь хүүхдийн зурсан зураг шиг ч юм шиг хэрнээ их зүйл бодогдуулдаг. Энэ хүний зургаас санаа авч "Аав, хүү хоёр" нэртэй зургаа зурсан. Надад зургаа зарах сонирхол огт төрдөггүй юм” хэмээн өгүүлсэн удаатай. Тэгвэл энэ удаа Ничидо галерейд тавигдах бүтээлүүд нь түүний уран зургийн хоёр дахь үзэсгэлэн нь. Яармагт байгуулсан “Харүмафүжи-Шинэ Монгол” сургуулийн нээлтэд зориулан тус үзэсгэлэнг энэ сарын 19-нд 18.30-20.00, харин 20-нд 11.00-19.00 цагт олны хүртээл болгох гэнэ. Япон орны боловсролын системийг Монгол орондоо нэвтрүүлэхээр бүтэн дөрвөн жил хөдөлмөрлөсөн Харүмафүжи гэж ярьж байсан нь ийн биеллээ олжээ. 

 harumafuju2

harumafuju3

harumafuju5

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.