СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-09-13

Уншигч таны оюуныг дайлъя

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх, ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Үндэсний номын баярыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран “Үндэсний номын баяр 2018”-ыг энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Номын баярт зохиолч, яруу найрагчид, нийслэлийн болоод орон нутгийн номын санч, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар гээд эрдэм оюуны бүтээлүүдийг сурталчилж, түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигч оролцоно. Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний бүтээлийг сурталчлах гэнэ.

Номын баярын хоёр дахь өдөр “Уншигч таны оюуныг дайлъя” сэдвийн хүрээнд “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагчид болон зохиолчид өөрийн шүлэг, бүтээлээ толилуулахаас гадна дууны уран бүтээлийг сурталчлах, МЗЭ-ээс хуучин, нэн ховордсон ном хямдралтай үнээр худалдаалахаар болжээ. Нийслэл, орон нутгийн 200 гаруй номын санч нэг дор хуран чуулж, “Mongolian librarу update: Номын сангуудын туршлагаас” зөвлөгөөн, “Номын сангийн алсын хараа” сургалт, хэвлэлийн газар, хэвлэн нийтлэгчдийн үйл ажиллагаа, номтой нөхөрлөх нийтийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, яруу найргийн чөлөөт уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын хямдралтай болон зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом, номын бэлэг, урамшуулалтай уралдаан тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Номын баярын өдрүүдэд “Монголчуудын эрдэм ухааны уламжлал”, “Улаан судар”, “Аяны богц”, “Залуу нас”, “Мөрөөдлийн хүч”, “Сүүтэй уулын савдаг”, “Учрал дүүрэн хорвоо”, “Тэргүүнгүй Монгол”, “Оршихуйн гэрэлт хүрээн дотор”, “Зүүд манагч”, “Бид”, “Дугаар тэг”, “Цагаан идээ”, “Үй Хуа амьдрахуй” зэрэг шинэ ном зохиолч, орчуулагчдын гараас уншигчдын гарт хүрнэ. Мөн “Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг бүтээлийн түүвэр”, шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг” шинэ номын нээлт болно.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.