Мөнгө үрэхгүй өөрийгөө арчлах гоо сайхны есөн арчилгаа
Яана даа, нас явж хөгширч байна гэж бодоод гоо сайхандаа та анхаарахаа болих гэж үү? Тэгвэл бүсгүйчүүд ээ мөнгө үрэхгүйгээр өөрийгөө арчлах есөн арга бий шүү.
Нэг. Нүүрний улайлтыг багасгах

Сүү хэрэглэ. Нүүр чинь улайгаад байвал сүүнд цэвэрхэн алчуур дүрээд алчуураа нүүрэн дээрээ 10 минут тавь. Сүү арьсыг чинь тайвшруулж, улайлтыг багасгах болно.
Хоёр. Нүүрний сэвх, толбо арилгах

Будаг нүүрний чинь толбыг арилгаж чадахгүй байна уу. Тэгвэл өө дарагч крем хэрэглээд хэрэггүй. Танд зөвхөн өө дарагч харандаа л хэрэгтэй. Өө дарагч кремийг нүүрэндээ түрхэх нь зардал их гарах болно. Тиймээс та харандааг сонго. Гэхдээ крем пүдрээсээ бага зэрэг цайвар өнгөтэй байсан нь дээр шүү.
Гурав. Цагаан шүдтэй болох

Шүд цагааруулах үйлчилгээ танаас бас л нэлээд төсөв шаардана. Гэхдээ шүд цагааруулах нэг шилдэг арга бий. Энэ нь хүнсний содоор үе үе амаа зайлж байх. Хэдэн удаа зайлсны дараа шүд чинь цагаарч байгааг та өөрийн эрхгүй анзаарах болно. Үүнээс гадна улаан тод өнгийн уруулын будаг шүдийг цагаан харагдуулдаг гэдгийг мартуузай.
Дөрөв. Нүдний эргэн тойрны хар хүрээг арилгах


Ядрахаар нүдний доод хэсэг өнгөө алдаж харладаг. Үүнийг арилгах хамгийн шилдэг арга бол дүрдэг цай. Та цайгаа дүрээд усыг нь бага зэрэг шавхаад нүдэн дээрээ тавиарай. Таны ядарсан арьсны өнгийг сэргээх болно.
Тав. Сормуусаа эргүүлэх

Сормуусаа дэрвийлгэмээр байна уу, та. Тэгвэл үсний сэнсээр сормуус эргүүлэгчээ 15 секунт үлээчих. Сормуус чинь дэрвийж хэлбэрээ удаан хадгална.
Зургаа. Нүүрээ цайруулах

Нүүрээ цайруулахыг хүсвэл тараг түрх. Гурван удаа түрхээд л үр дүнг нь мэдрэх болно.
Долоо. Мөс хэрэглэх

Мөс хэрэглэснээр та тунгалаг, гэрэлтсэн царайтай болох боломжтой. Өөрийн арьсны онцлогтоо тохируулан төрөл бүрийн найрлагатай (сүүтэй, лимонтой, ногоон цайтай) мөсөөр нүүрээ арчилдаг болжээ. Мөсөөр нүүрээ арчлахын гол ач холбогдол нь мөс нүүрний арьсыг агшааж, нүхжилт, суналтыг арилгаж, залуу сайхан байлгадаг.
Найм. Гар хуурайших

Гар чинь хуурайшиж, өнгө алдаад байна уу. Тэгвэл төмс чанасан бүлээн усанд гараа дүрвэл зөөлөн, булбарай болно.
Ес. Шингэн хөмсөг

Та хөмсөгтөө сэтгэл хангалуун бус байдаг уу. Хэтэрхий шингэн хөмсөгтэй бол өглөө босоод шүлсээрээ норго. Удахгүй өргөн хөмсөгтэй болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.