"ЭРГЭЖ БҮҮ ХАР" номын нээлт болно
Америкийн нэгдсэн улсад 14 жил ажиллаж, амьдарч буй яруу найрагч, зохиолч Хулганайн Тэргэл "ЭРГЭЖ БҮҮ ХАР" нэртэй шинэ номоо эх орондоо худалдаанд гаргахаар болсон байна. Энэхүү номонд түүний амьдралд тохиолдсон урвалт шарвалт, үзэн ядалт, хараал жатгын тухай болоод хүний газар ажил амьдралыг төлөө хичээн зүтгэж буй олон хүмүүст учирсан саад бэрхшээл, амьдралын эрээн бараан, баяр жаргалтай зүйлсийн тухай өгүүлдэг юм байна.
Тэрээр харийн нутагт мөн л бусдын адил амьдрах гэж зүтгэхийн хажуугаар уран бүтээлээ орхиогүй, бичиж тэмдэглэсэн өгүүллэг, нийтлэл, яруу найргаа дээжлэн эх орондоо иржээ.
Түүний ертөнцөөр зочлохыг хүссэн бүхнийг 9 сарын 13-ны 17.00 цагт “Интерном” номын дэлгүүрт болох нээлтийн ёслолд очиж болох юм байна. Энэ үеэр зохиолчийн гарын үсгээтэй номыг авах боломжтой. Номын үнэ 25 000 төгрөг байх ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.