Virtual Reality-ийн тусламжтай та хүссэн дүрдээ хувирах боломжтой

 

Монголын музейнуудэд “ виртуал музей” төсөл хэрэгжлээ

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран Монгол түүх, өв соёлоо таниулан сурталчлах, дэвшилтэт технологи ашиглан анх удаа Монголын музейнүүдийг

, дижитал орон зай бий болгон виртуал үзмэрүүдийг олон нийтэд хүргэхээр зэхэж буй.   

 

Zanabazar muzei

 

Виртуал бодит байдал гэдэг нь сүүлийн үеийн дэвшилтэд технологи бөгөөд  дууны нөлөө бүхий компьютерийн график хослуулан хиймэл (виртуал) бодит байдлыг бий болгох технологийг хэлдэг бөгөөд олон улсад үүнийг VR (Virtual Reality) гэж нэрлэдэг. VR нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг танд хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ.

 

Bogd haanii muzei

 

Доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нар Богд Хааны ордон музей, Соёлын өвийн үндэсний төв,  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран сүүлийн 2-3 жилийн хугацаанд .

Эхний ээлжинд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын хийцийн нийт найман бүтээл байгуулсан бөгөөд тус бүрд нь орчин үүсгэж энэхүү тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар үзэж буй хүн тухайн орчинд нь орж бурхдыг болон эргэн тойрны байгаль орчин, юмс үзэгдлийг яг дэргэд нь байгаа мэтээр харж, мэдэрч, бурхдын тухай тайлбарыг сонсон, хөгжмийн аялгуунд аялах боломж бүрдүүлж байгаа юм.

 

Erdenezuu muzei1

 

Тус виртуал үзмэрийн ач холбогдол

Монголын түүх, соёлын өвийг танин мэдүүлэх
Орчин үеийн технологийн дэвшил, түүний тусламжтайгаар хийж болох зүйлсийг хүүхэд залуус болон үзэчдэд мэдүүлж байгаа явдал юм.

 

Үндэсний музей

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.