БУЛАНГИЙН ЗОГСООЛ /“Утгын чимэг” наадмын гутгаар байр/

 

 

Utgiin chimeg42

Bulangiin zogsool 2019 shagnal III bair                             

БУЛАНГИЙН ЗОГСООЛ

 

. Ахмад настнуудын асрамжийн газар нэртэй намхан цагаан байрны умгар жижигхэн өрөөний яг энэ буланд Должин найман жилийг тэргэнцэр дээр өнгөрөөжээ.

 

Bulangiin zogsool14

Bulangiin zogsool15

 

Тэгээд архинд дуртай, авир чангатай хойд эцгээсээ нуугдаж, аль нэгэн буланд хумсаа хэмлэн ганцаараа суудаг болжээ. Буланд л сууж байвал хэн нэгний харцнаас, бас аюул заналаас хол байх юм байна гэсэн бодол тэр үеэс Должингийн тархи оюунд бат нот суусан. . Түүнд онцгой дурсамж гэж байсангүй. Баярлан хөөрөх хүүхдүүд, уярч, догдлох охид, анхны хайрын тухай хөнгөхөн санаашрал, хүүхэд насны баяр баясгалан бүхнийг тэрээр чимээгүйхэн булангаас харж суусаар сургуулиа төгсөв.

 

Bulangiin zogsool oguulleg3

 

Харин тэр мөрөөдөлдөө хүрэх тухай хэзээ ч бодож байсангүй. Өнөөх сайхан мөрөөдлүүд нь түүний хүүхэд настай хамт буланд шингэн хоцорсон. Тэр сургуулиа төгсөөд хүнсний үйлдвэрт туслах ажилчин болж, өрөөний буланд чимээгүйхэн суугаад гурилан боов савладаг болжээ. Найр наадам, зугаа цэнгэлээс үргэлж хол явж ирсэн. Хэнтэй ч үл нөхөрлөх, хэн нэгэнд хэзээ ч үл гомдоллох бүсгүй булангийн тэр л сандал дээр суусаар бараг гуч шахам жилийг өнгөрүүлсэн.

 

Bulangiin zogsool17

 

Өмч хувьчлал, зах зээл, ажилгүйдэл гээд шуурга мэт оволзсон олон үйл явдлыг Должин гэртээ, жижигхэн байшингийнхаа буланд суун ноосон оймс нэхсээр өнгөрүүлжээ. Түүнд зүсэм талх, үмх мах, данх ус, атга будаа, тэвэр түлээ байхад л хангалттай. Тэр ингэж л амьдарсан. Харж хандах хүнгүй ганц бие түүний хараа эрс муудаж, гэрээс гарч чадахгүй болоход

 

Bulangiin zogsool oguulleg82

Bulangiin zogsool oguulleg71

 

Нялх багын гашуун дурсамж, сурагч үеийн чимээгүй амьдрал, хэтэрхий үнэгүйдэж хоцорсон залуу нас, төсөрхөн цалингаас өөр юм үнэндээ түүнд байсангүй. й. Хайр гэгчийг мэдэхгүй болохоор хэн нэгнийг хайрлахын жаргал, зовлонг ч мэдэхгүй өнөөдөртэй золгосон.

 

Bulangiin zogsool20

Bulangiin zogsool21

 

. Яагаад ийм аймхай, бас итгэлгүй, зүтгэл тэмцэлгүй амьдарсныхаа учрыг ухахыг оролдов. Жараад жилийн тэртээ харанхуй шөнөөр согтуурхан агсамнах хойд эцгийн зүрх зүсэм авир хөөрхий охиныг авдрын булан руу шидэж, тэр цагаас хойш Должин бүхий л насаараа намагт шигдсэн аятай буланд нуугдаж үлдсэнээ сая ойлгож эхэллээ. Тэрээр тэргэнцрээ хөдөлгөх гэтэл дугуйг нь шалтай хадсан аятай хөдөлж өгсөнгүй. Олон жил хөдөлгөөнгүй суусаар хөшиж, чулуужсан хүнд бие нь түүнд саад болж, зүгээр л буландаа сууж байхыг тархи нь сануулсан ч Должин анх удаагаа зүрх сэтгэлээ сонсож, булангаас гарах хүсэлдээ хөтлөгдөн урагш зүтгэлээ. Хэн нэгний хувьд өчүүхэн байж болох ч түүнд бол ахадсан хүсэл байв. Тэргэнцрээ хөдөлгөж чадаагүй эмгэн суудлаасаа яаж ийгээд буухаар шийджээ. Эвгүй л хөдөлбөл шалан дээр чанга унахаа тэр мэдэж байлаа.

 

Bulangiin zogsool oguulleg 2019

 

Тэр алдаа гаргахаас дандаа эмээж явсан. Унахаас айсан. Тэгээд унаагүй ч, бас өгсөөгүй, өнөөх л буландаа үлдсэн гэдгээ бодсоор Должин өрөөний гол руу зүтгэж эхэллээ. Тэр эхлээд босох гэж, дараа нь мөлхөх гэж эцэст нь өнхрөх гэж оролдов.

 

Bulangiin zogsool oguulleg1

 

Хайхрамж муутай сувилагч бүсгүй анх удаагаа түүнийг өрөвдөн “Өрөөний булангаас гол руу хүртэл зүтгэсэн байна. Амь нь тэмцэн, их л хүч гаргаж дээ” хэмээн боджээ.
Ийнхүү бүх насаараа булан бараадаж, айдаст хүлэгдэж суусаар насыг элээсэн эмгэн өөрийнхөө хямдхан амьдралын эсрэг сүүлчийн удаа тэмцэж,

 

Bulangiin zogsool13

Bulangiin zogsool161

Bulangiin zogsool18 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.