СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-08

Даанч яав даа, П.Орхон минь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

“Жакарта 2018 Азийн наадмын үеэр Монголын багийн тамирчнаас допингийн төрлийн хориотой бодис илэрлээ гэх мэдээлэл чихтэй болгоныг цочоож, анхаарлыг нь татсан. Гэсэн ч энэ талаар Монголын багийг ахалж Азийн наадамд оролцсон З.Сандуй болон Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, мөн Монголын чөлөөт бөхийн холбооноос тайлбар хийгээгүй байв.

Спорт сонирхогчдын дунд П.Орхон допинг хэрэглэсэн, хэрэглээгүй, холбоодын дотоод зөрчлөөс шалтгаалж  хэн нэгэн хоолонд нь допинг хийж хорлосон гэх яриа, таамаглал цахимд одоо ч хөвөрсөөр. Азийн олимпийн зөвлөлөөс допингтой холбоотой албан ёсны мэдэгдлийг өнгөрөгч пүрэв гаригт гаргав. Өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоноос допингийн шинжилгээ авахад станазолол буюу Олон Улсын Допингийн эсрэг Агентлагийн хориглосон эм, бэлдмэлийн 2018 оны жагсаалтад бичигдсэн “S1.1A Exogenous Anabolic Androgenic Steroids”-ын төрлийн бэлдмэл илэрсэн нь тогтоогдсон байна. Уг асуудалтай холбоотойгоор Азийн олимпийн зөвлөлийн гишүүд хуралдаж эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 кг жинд алтан медаль хүртсэн П.Орхоны аваргын алтан медалийг хураах шийдвэр гаргажээ.

 

Тэрбээр 2016-2018 онд Иван Ярыгины нэрэмжит алтан Гран При тэмцээнд гурван жил дараалан түрүүлж, дэлхийн чөлөөт бөхийн ертөнцөд өөрийнхөө амжилтаар хүчтэй өрсөлдөгч гэдгээ таниулсан юм. 45 орон оролцсон “Жакарта 2018 Азийн зуны спортын арваннаймдугаар наадмаас манай улсын баг тамирчид таван алт, есөн мөнгө,11 хүрэл медаль хүртэж 16 дугаар байрт жагссан юм. Юутай ч их спортынхны дунд өрнөсөн тэмцээнээс энэ намрын сенсаацитай халуухан үйл явдал нь яах аргагүй П.Орхон байлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.