Ардын бүжгийн гайхамшгийг Азид мэдрүүлнэ
Үндэсний бүжгээ дэлхийд сурталчилж, гаднынханд гайхамшгаас нь мэдрүүлэхээр “Монгол” нэгдлийнхэн азийн гурван орныг тун удахгүй зорих нь. Тэдний энэ сарын 17-29-ний өдөр зохион байгуулах “Монгол бүжгийн өдрүүд”-д мэргэжлийн 100 гаруй бүжигчин оролцох аж. Эхлээд Бээжинд, дараа нь Турк, Японд хөл тавих манай бүжигчид хот болгонд хоёр өдрийн тоглолт зохион байгуулж, монгол бүжгийн үүсэл гарал, өвөрмөц онцлогийн тухай илтгэл тавих юм. Уг арга хэмжээг Соёлын тэргүүний ажилтан Б.Оюунсувд зохион байгуулж буй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.