Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын даргыг огцруулах” хуулийн төсөл боловсруулжээ
Яг одоо Төрийн ордонд Засгийн газар хуралдаж байна. Засгийн газрын хуралдаан тарсны Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих гэж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьж буй хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж буй гэсэн мэдээлэл байна. Тэрээр УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын даргыг огцруулах төсөл өргөн барьсан бол УИХ-ын даргыг огцруулна гэж хуулийн төсөлдөө тусгажээ.
Өөрөөр хэлбэл, “хуулийн үндэслэл байхгүй учраас суудлаасаа буухгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа УИХ-ын даргыг хуулийг өөрчлөх замаар суудлаас нь унагахаар зүтгэж байгаа хэрэг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.