Монгол бөхийн өргөө тойрсон маргаан нэг мөр шийдэгдээсэй

 

. Урлаг соёлынхны дуу хуур, спортынхны тэмцээн, олны хөл хөдөлгөөн тасардаггүй энэ өргөө өнгөрсөн гурван сарын турш эл хуль, эзэнгүй мэт байв.

 

 Bohiin Orgoo4

Bohiin Orgoo2

 

Бөхийн өргөөг зорих хүн байтугай зогсоод харах хүн ч ховор болсон нь худлаа биш. Уг нь монгол бөхөө дээдэлж, уран сайхан барилдааныг нь харж сэтгэлээ сэргээн баясгадаг түмний хүндлэл байсан Өргөө шүү дээ. Харин одоо шуналын сэтгэл шингэсэн, нүдний хор орсон хэрүүл, элдэв хэл амны бай болсон “байшингаас” ялгаагүй болсон мэт.

 

Bohiin Orgoo7

Bohiin Orgoo6

 

Бөхчүүдийн нэг хэсэг нь МҮБХ-ны тэргүүн, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнийн, нөгөө хэсэг нь Монгол Улсын Далай Даян Дархан аварга Х.Баянмөнхийн байр суурийг дагаж байгаа . Юутай ч энэ мэдээлэл “Монгол Бөхийн Өргөөг яах гээд, юу л болгох гээд байна даа” гэж гайхаж, чих тавьж суусан түмний сэтгэлийг жаахан ч гэсэн тайвшруулав. Энэ тухай Үндэсний бөхийн холбооноос лавлаж тодруулсан хүмүүст “Хоёр тал ярилцаад зөвлөл байгуулсан. Шинэ оны эхээр шийдвэр гарчих болов уу. Бөхийн өргөөг нээх талаар дорвитой шийдвэр гаргуулахаар ажиллаж байна” хэмээн хариулт өгчээ. 

 

Bohiin Orgoo11

Bohiin Orgoo9

 

“Монгол бөхийн өргөө”-ний үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Нийслэлийн прокурор түдгэлзүүлсэн тул асуудал санаснаар амархан шийдэгдэхгүй нь. . Юутай ч . Хойшид Монгол бөхийн өргөөг нээлттэй байлгах, хүч түрэмгий балмад зан гаргаж хаалга үүдийг нь хэмхлэн эвддэг болчимгүй явдлыг зогсоох, тэргүүнээ, ерөнхийлөгчөө сонгох зөвшөөрлийг олж авах зэрэг асуудлыг нэг мөр болгоно гэж тогтжээ.

 

Bohiin Orgoo8

 

Мөн талцаж хуваагдан үймээн самуун гаргахгүй байх талаар гарын үсэг бүхий батламж бичиг Цагдаагийн байгууллагад гаргаж өгөхөөр болсон байна. Тиймээс .  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.