Хятадын цахим тагнуулчид хэрхэн ажилладаг вэ?

 

АНУ-ын Засгийн газар Хятадын талыг технологи, аюулгүй байдлын мэдээлэл хулгайлсаар байдагт буруутгасаар ирсэн. .

. Үндэсний сөрөг тагнуул, Аюулгүйн төвийн дарга Билл Эванина энэ талаар “CBS” мэдээллийн агентлагийн “60 минут” нэвтрүүлэгт хөтлөгч Андерсон Күпертэй ярьжээ.

Хятадад бизнес эрхэлдэг Америк компаниуд маш том эрсдэл хүлээж байна. Хятадын тагнуулууд таны бизнесийн гэрээ хэлэлцээр, санал санаачилгыг урьдчилан мэдэх боломжтой

Андерсан Күпер: Хэрвээ та ямар нэг компанийн гүйцэтгэх захирал байсан бол Хятадад гар утсаа авч явах байсан уу?

Билл Эванина: Яг үнэндээ бол үгүй. Би ямар нэг цахилгаан хэрэгслээ Хятад руу авч явахгүй.  Миний эзэмшдэг комьпютер, гар утсан дээр хувийн болоод компанийн мэдээлэл хадгалагдаж байгаа. Хятадад бизнес эрхэлдэг Америк компаниуд маш том эрсдэл хүлээж байна. Хятадын тагнуулууд таны бизнесийн гэрээ хэлэлцээр, санал санаачилгыг урьдчилан мэдэх боломжтой.

 

Билл Эванина
Билл Эванина

 

Үндэсний сөрөг тагнуул, Аюулгүйн төвийн дарга Билл Эванинагийн тайлбарласнаар АНУ-д үйл ажиллагаа явуулдаг интернэтийн компаниуд бүгд бие даасан, Засгийн газраас хараат бус байдаг. .

Мөн та цахим хуудсаа нээж ердөө нэг линк рүү орох, эсвэл мэдээллийн самбараа шалгах төдийд л хакерчид таны программ хангамж руу нэвтрэх боломжтой болдог байна.

Хамгийн гол нь Хятадын газар нутагт байгаа үед л ийнхүү тагнах боломжтой. Харин АНУ зэрэг дэлхийн өөр улсуудаас таны мэдээллийг зөвшөөрөлгүй хулгайлах боломжгүй ажээ. . Учир нь зочид буудлын эзэд интернэт орчноо дурын компаниас хангах эрхтэй байна.

 

Эх сурвалж: www.cbsnews.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.