Ерөнхий сайд Н.Учрал: Эрт илрүүлгийг илүү оновчтой, өргөн хүрээтэй болгоно

Ерөнхий сайд Н.Учрал: Эрт илрүүлгийг илүү оновчтой, өргөн хүрээтэй болгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, шийдвэрүүдийн талаар үүрэг чиглэл өгчээ. 
 
Тэрээр эдийн засгийн нөхцөл байдал эрсдэлтэй байгаа ч салбарын 39,841 эмч, ажилтны цалингийн нэмэгдлийг бодитоор хэрэгжүүлэх гарц шийдлийг боловсруулж, нэмэгдсэн цалингаас тооцох зохицуулалт хийхийг холбогдох сайд нарт даалгасан байна.
4f96a49dfec64a499c559adbdec70fdb
3892ba6b9ca64032ae48e24ae5cca404
 
Мөн эрүүл мэндийн салбарт иж бүрэн өөрчлөлт, шинэчлэл хийх бодлогын шийдэл боловсруулахыг үүрэг болгожээ.
 
Ерөнхий сайд анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох нь лавлагаа шатлалын ачааллыг бууруулах гол арга зам гэдгийг онцолж энэ ажлын хүрээнд:
-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт, чадавхыг нэмэгдүүлэх, төсвийг хүн төвтэй болгох 
-Өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлийг илүү оновчтой, өргөн хүрээтэй болгох
-Хотын зах болон алслагдсан бүсийн иргэдэд ойр, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, нийслэлийн төвийг зорих хэрэгцээг бууруулах
-Шат дамжлагыг цөөлж, чирэгдэлгүй үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдлаа.
 
Мөн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн урт оочер, хэт ачааллыг бууруулж, бүх шатанд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь шинэчлэлийн гол зорилт болохыг онцолсон юм.
c2951e5eef5544399338c25cf68538a4
458c405d05294a04ab0f0fe4e37680f4
229958b5807f4d8ba6ac19f2a72a564e
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.