"Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө"-ний төслийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг зохион байгууллаа

"Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө"-ний төслийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг улс, бүс нутаг, салбар хоорондын уялдаа холбоог ханган боловсруулж, хүний хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд чиглэн ажилладаг. Тус зорилгын хүрээнд Монгол Улсын богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж байна. Уг төслийг 36 төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн санал, зөвлөмжид тулгуурлан боловсруулж байгаа билээ.

0e67b550b68a437f8f15194d444b5def

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа олон талын оролцоог хангаж, олон нийтээр хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу олон нийтийн оролцоог хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр байгаль орчин, ногоон эдийн засгийн чиглэлээр олон нийтийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцогчид зэрэг нийт 70 орчим төлөөлөгч оролцож, төлөвлөгөөний төслийн агуулга, зорилт, хэрэгжилтийн арга замын талаар санал, зөвлөмж солилцлоо.

Цаашид уг хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг улам боловсронгуй болгох чиглэлээр ажиллана. 

13c127c58ade497ea9b5a19e08a0fa94

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.