Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян зохион байгуулагдаж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян зохион байгуулагдаж байна

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян–2026” үндэсний хэмжээнд үргэлжилж байна. Аяныг өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүрэгт амжилттай зохион байгуулсан бол өнөөдөр Хан-Уул дүүрэгт нээлээ.

5c8b9117949c4b4c8d9a91eccdeab761

Аян тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил олгогчдод зориулсан ХАБЭМ-ийн сургалтаар эхэлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олгож байна.

Тус дүүргийн хэмжээнд 2025 онд 78 үйлдвэрийн осол, хурц хордлогын тохиолдол бүртгэгдсэн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд бодит анхаарал хандуулах, сургалт, мэдээллийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд уг цогц аян нь ажилтны аюулгүй байдлыг хангах, осол эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. 

a9dda2b6547d43a5b1281058be0942c5

7542e3784a564832ae10bd42e8edf948

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.