🔴 Х.Билгүүнсайхан боксын тивийн аваргаас МӨНГӨН медаль хүртлээ

🔴 Х.Билгүүнсайхан боксын тивийн аваргаас МӨНГӨН медаль хүртлээ

Улаанбаатар хотод болж байгаа Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 11 дэхь өдрөө “Асса арена”-д үргэлжилж, өнөөдөр дуусна. 

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд аваргын төлөө тунаж үлдсэн Монголын боксчин Х.Билгүүнсайхан, Японы Риү Ямагүчитай тулалдлаа. Харамсалтай нь манай боксчин шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдсанаар тивийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Ийнхүү нутагтаа болсон тивийн аваргаас манай тамирчид нийт таван медаль авснаас хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэмцээнийг өндөрлүүллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.