“WEDDING EXPO MONGOLIA 2026" Монголын хамгийн том хуримын үзэсгэлэн 5 сарын 9,10нд зохион байгуулагдана
Хурим бол хүний амьдралын хэзээ ч мартагдашгүй, хамгийн үнэ цэнтэй мөчүүдийн нэг билээ. Монголчууд айл гэр болж, гал голомтоо бадраахад “Морь жил”-ийг бэлгэдэлтэй, өлзийтэй жил хэмээн үздэг уламжлалтай. Иймд энэ жил хуримаа хийхээр төлөвлөж буй хосуудын тоо нилээд их байх хандлагатай байна.
Энэхүү хуримын улиралтай холбогдуулан “Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “WEDDING EXPO MONGOLIA 2026” үзэсгэлэн 5-р сарын 9, 10-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах гэж байна.
Тус үзэсгэлэн нь хуримтай холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжийг олгодог Монголын хамгийн том, албан ёсны хуримын үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнд дараах чиглэлийн 100 гаруй шилдэг байгууллага оролцоно. Үүнд:
• Хуримын урилга
• Гэрэл зураг, видео бичлэг
• Ресторан, катеринг
• Хуримын бялуу
• Энтертайнмент
• Хуримын чимэглэл
• Хуримын даашинз, эрэгтэй хослол
• Үндэсний хувцас
• Хуримын бөгж, гоёл
• Make up, гоо сайхан
• Авто машин түрээс
• Бал сарын аялал
Хүрэлцэн ирсэн хосуудаас 100,000,000 төгрөгийн хуримын үйлчилгээний азтангуудыг тодруулхаас гадна шилдэг байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, мэргэжлийн зөвлөгөө авч, үнэ ханшийн нэгдсэн мэдээллийг харьцуулан судалж, хуримын төлөвлөлтөө илүү оновчтой хийх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.
Зохион байгуулагч: BRAND MEDIA GROUP, “Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ
Ерөнхий ивээн тэтгэгч: Cymbol diamonds
Үзэсгэлэнгийн тасалбарыг Ticket.mn-ээр дамжуулан онлайнаар худалдан авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7711-3171
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.