“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна

“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна

НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир спортын газар, нийслэлийн Даамны холбоо хамтран долоон насны ангиллаар зохион байгуулж буй даамны тэмцээний нээлт болж байна.

"ДААМ 2026" тэмцээн нь оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, бүх насны оролцогчдыг хамарсан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Энэхүү тэмцээнээр дамжуулан өсвөр үеийнхэнд сэтгэн бодох чадвар, тэвчээр, стратеги төлөвлөлтийг хөгжүүлэх, залуучууд болон насанд хүрэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, ахмад үеийн туршлагыг залгамжлуулах чухал ач холбогдолтой юм.

69d34ab50e1ea02d0ac5063b

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг “Энэхүү тэмцээнд даамны спортоор хичээллэж буй зургаан настай балчраас наян настай буурал хүртэл олон тамирчин оролцож байна. Бид нийслэлд спортын үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулдаг. Даамны спортоор хичээллэж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Даамны спортын цаашдын хөгжилд хувь нэмэр болох үүднээс энэ өдөрлөгийг зохион байгуулж буй. Тэмцээнд оролцогчдын 60 хувь нь хүүхэд, 40 хувь нь насанд хүрэгчид байна. Спорт бүр өөрийн гэсэн онцлогтой. Оюуны спорт хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулахаас гадна тэвчээртэй болгох, сууж сургах зэрэг эерэг нөлөөтэй байдаг. Даамны өдөрлөг өнөөдөр 17:00 цагт өндөрлөнө” гэв.

69d345b90e1ea02d0ac5063a

Нийслэлийн Даамны холбооны УЗ-ийн гишүүн Ц.Алтанхуяг “Өнөөдрийн тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна. 100 буудалт даамны төрлөөр анх удаа Төв талбайдаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн шидэг тамирчид оюун ухаанаа уралдуулж байна. Даамчид бид их баяртай байна” гэлээ.

69d344df0e1ea02d0ac50629

69d344e30e1ea02d0ac5062a

69d344e80e1ea02d0ac5062b

69d344ef0e1ea02d0ac5062c

69d344f40e1ea02d0ac5062d

69d344f90e1ea02d0ac5062e

69d344fd0e1ea02d0ac5062f

69d345080e1ea02d0ac50631

69d345100e1ea02d0ac50632

69d345140e1ea02d0ac50633

69d345220e1ea02d0ac50635

69d3452d0e1ea02d0ac50636

69d345340e1ea02d0ac50637

69d3453a0e1ea02d0ac50638

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.