Нийтийн өмчийн хуулийн төслөөр хэлэлцүүлэг болно
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Нийтийн өмчийн хууль (Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр 2026 оны 04 дүгээр сарын 08-ны Лхагва гарагт, 09.00 цагт явуулна. Хэлэлцүүлэгт оролцогчдыг онлайнаар нээлттэй бүртгэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийг хэрхэн ангилж бүртгэж, хянаж, удирдах тухай ихээхэн чухал хууль юм. Энэхүү хуулийн шинэчлэлээр тодорхойгүй зохицуулалтыг нарийвчлах, үнэлгээ, өмчийн харилцаа, хяналт, бүртгэлийг сайжруулах, ил тод нээлттэй болгох зэрэг олон чухал асуудлуудыг шийдэхэд чиглэж байгаа аж.
Нээлттэй хэлэлцүүлгийг нэг удаа биш цувралаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мэргэжлийн судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд энэ хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо хуваалцах, санал, дүгнэлтийг бичгээр ч өгөх нээлттэй юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.