Эмэгтэйчүүдийн шигшээ баг Малайзын багийг бут ниргэлээ
Фиба 3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтдоо Монгол улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд ялалт байгууллаа.

Манайхны салхийг хагалж дэлхийн аваргын мөнгөн медальт эмэгтэйчүүдийн шигшээ баг Малайзын шигшээ багийг 20:6 оноо харьцаагаар "бут ниргэлээ". Манай эмэгтэй баг 19:30 цагт Шинэ Зеландын багтай тоглох хуваарьтай байна.
Харин эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний тоглолтдоо Хятадын Тайванын багийг 21:15 харьцаагаар мөн хожлоо. Манай эрэгтэй багийн дараагийн тоглолтоо 18:40 цагт Филиппиний шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.