Н.Робертсон "0"-оор хожигдоогүйдээ баяртай байна
Мэргэжлийн снукер биллиардын шилдэг 12 тамирчин урилгаар оролцож буй "World Tour Championship 2026" тэмцээн өндөрлөх шатандаа орж байна.

Хагас шигшээ эхний тоглолтод дэлхийн аваргууд болох Жадд Трамп, Нейл Робертсон нарын дуэл явагдлаа. Тоглолт үндсэндээ Жадд Трампын илт давамгайлал дор өрнөж эхний зургаан фреймд дараалан хожлоо. Долоо дахь фреймд Нейл хожсоныхоо дараа үзэгчид рүү хандан хоёр гараа өргөж, хошигносон нь үзэгчдийг багагүй хөгжөөлөө. Тоглолт 10:4 харьцаагаар Жадд Трамп аваргын хожлоор өндөрлөсөн юм. Нейл Робертсон тоглолтын дараа "Хэтэрхий удаан хүлээлээ, ямар ч байсан '0'-оор хожигдоогүйдээ баяртай байна" хэмээн хошигносон байна.
Жад Трамп:
"Би өнгөрсөн хэдэн жил энэ тэмцээнд олигтой амжилт гаргаж чадаагүй (сүүлийн 6 жил эхний шатнаас хасагдаж байсан). Гэхдээ өнөөдөр Нейлтэй тоглохдоо маш их төвлөрч, эхнээс нь шахалт үзүүлж чадлаа. Финалд шалгарсандаа маш их баяртай байна. Би яг одоо өөрийнхөө тоглолтод бүрэн итгэлтэй байна."
Финалын тоглолтод Жадд Трамп аварга Жон Хиггинс болон Жао Шинтун нарын хэн ялсантай нь тоглохоор хүлээж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.