Дэлхийн дэд аваргууд Азийн аваргын дайралтаа эхлүүлнэ
Фиба 3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өнөөдөр (дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр) эхний тоглолтуудаа хийнэ.

Сингапур улсад зохион байгуулагдаж буй 3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай эрэгтэй баг бүх багуудыг тэргүүлж, эмэгтэй баг В хэсгийг тэргүүлэн тоглох тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
-
Эрэгтэй баг: Монголын шигшээ баг энэ жил бүрэлдэхүүнээ эрс шинэчилж, "шинэ үе"-ийн залуу тоглогчдыг илгээсэн байна. Хуучин "их дөрвөл" монголын үндэсний дээд лигийн финалд тоглож буй тул тэдний оронд Про-тур болон "Nations League"-т гялалзаж буй залуус Азийн тавцанд гарч ирсэн нь олны анхаарлыг татаж байна. Хэдийгээр шинэ бүрэлдэхүүнтэй ч хэдийнээ туршлагатай болсон манай шилдэг залуус юм.

-
Эмэгтэй баг: 2025 оны Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж түүхэн амжилт гаргасан бүрэлдэхүүн "бараг" хэвээрээ ирсэн. О.Хулан, Н.Нандинхүсэл нараар ахлуулсан манай бүсгүйчүүд Азийн цомын анхны алтан медалиа авахаар зориод буй нь дамжиггүй.

Өнөөдөр манай багуудын тоглолтын хуваарь болон өрсөлдөгчдийн мэдээлэл:
15:00 цагт Монголын эмэгтэй баг Малайзын багтай
15:50 цагт Монголын эрэгтэй баг Тайвань
18:40 цагт Монголын эрэгтэй баг Филиппин
19:30 цагт Монголын эмэгтэй баг Шинэ Зеландын багтай тус тус тоглох хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.