Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цастай

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цастай

Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16...+21 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0...+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0...-2 градус хүйтэн байна. 

Гэрэл зургийг Б.Баяр 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.