🔴 Б.Батцэцэг: МАН эв нэгдэлтэй байгаа
УИХ-ын гишүүн Б.Батцэцэг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.
Тэрбээр, МАН-ын удирдлагын түвшинд болон Удирдах зөвлөлийн хүрээнд намын бодлого, шийдвэр нэгдмэл байгаа. Намын дарга нэр дэвшихээр горилж байсан зургаан хүнтэй нэг бүрчлэн уулзаж, санаа бодлыг нь сонссоны үндсэн дээр нэгдсэн ойлголцолд хүрсэн. С.Амарсайхан дарга намын даргатай биечлэн уулзаж, нэрээ татаж буйгаа мэдэгдсэн бөгөөд уг асуудлыг өнөөдөр өглөө Удирдах зөвлөлийн хуралд танилцуулсан. Одоогоор намын бүлгийн хурлаар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авах процесс үргэлжилж байна.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон намын удирдлагуудын зүгээс гишүүдийн дунд ямар нэгэн хагарал, "30-ын" болон "38-ын" бүлэг гэх мэт хуваагдал байхгүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Намын нийт гишүүд нэгдмэл байр суурьтай байгаа бөгөөд Бага хурлын түвшинд ч энэ зарчмыг баримталж ажиллахаа илэрхийлээд байна.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд нарын томилгооны тухайд одоогоор албан ёсны яриа хэлэлцээ эхлээгүй байна. Ерөнхий сайд өөрийн танхимд ажиллах сайд нартайгаа зөвлөлдөж, санал бодлыг нь сонсох бөгөөд одоогоор надад тодорхой санал тавиагүй байгаа. Мөн гишүүдийн зүгээс Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ албан ёсоор илэрхийлээгүй байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.