Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина. Тодруулбал, тус дүүргийн гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөн дугуйн болон явган хүний зам тавих юм.

Төсөл, арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн менежер, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга, зураг төслийг хийж байгаа компанийн төлөөллүүдтэй далан дагуу явж, замын трасст өртсөн буюу газар чөлөөлөлт хийх байршлуудтай танилцаж, санал солилцлоо. Түүнчлэн гэр хорооллын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах бусад ажлын талаар албаныхан хэлэлцлээ.

Дугуйн болон явган хүний зам барихаар төлөвлөсөн 4 метр урттай далан дагуу замын трасст өртсөн 20 гаруй, мөн айлын орц, гарц нь далан руу харсан 20 гаруй байршил байна. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаныхантай ярилцаж, дээрх байршлуудад газар чөлөөлөх талаар эзэдтэй нь зөвлөлдөх, чөлөөлсөн айлын газарт сагсны болон тоглоомын талбай барих талаар санал солилцлоо.

69cdc17a0e1ea02d0ac505bc

69cdc1860e1ea02d0ac505bd

69cdc1890e1ea02d0ac505be

69cdc19d0e1ea02d0ac505bf

69cdc1a80e1ea02d0ac505c0

69cdc1ab0e1ea02d0ac505c1

69cdc1ae0e1ea02d0ac505c2

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.