🔴М.Энхцэцэг: Хүчиндэж байгуулбал энэ Засгийн газар маш хэврэг болно

AI хөрвүүлсэн
🔴М.Энхцэцэг: Хүчиндэж байгуулбал энэ Засгийн газар маш хэврэг болно

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, УИХ-ын үйл ажиллагаа хоёр долоо хоногийн турш хэвийн явагдаж чадаагүйд туйлын их харамсаж байна. Энэ бол нуух аргагүй үнэн. Гэхдээ энд жирийн гишүүдээс илүүтэй манай намын удирдлагуудын буруутай үйл ажиллагаа нөлөөлж байна. Одоо энэ асуудлыг нэг тийш нь шийдэх цаг нь болсон. Хэн ч харсан манай нам дотроо хоёр хуваагдчихсан байна. Гэхдээ нэг зүйлийг товч бөгөөд тодорхой хэлье. Жирийн гишүүд хоёр хуваагдаагүй, зөвхөн дарга нар л хоёр тал болоод байна.

Эвлэрэхийн тулд ерөөсөө л нэг нэгнийхээ эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Хэрэв хоёр дарга байгаа бол эрх мэдлээ хуваалцаад, гар гараа бариад цаашаа явах логик л харагдаж байна. Биднийг үндсэн ажлаа хийх боломжоор хангаж өгөөсэй гэж удирдлагуудаасаа туйлын ихээр хүсэж байна. Өнөөдөр нэг шийдэл гарах байх гэсэн хүлээлттэй байна. Тэр шийдэл нь маш энгийн, оновчтой байгаасай. Хүч түрэмгийлж асуудлыг шийдвэл маш хэврэг байх болно.

Би намынхаа шинэ залуу даргыг маш их дэмжиж байгаа. Төр засаг тогтвортой байгаасай гэж хүсэж байна. Үүний тулд энэ хүнд жаахан эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй. Засгийн газраа өөрийнхөө хүслээр бүрдүүлж, тархи толгойгоо ажиллуулаад оновчтой шийдэл гаргах боломжийг нь олгох ёстой. Манай 68 гишүүн хоорондоо хэрэлдээгүй, энэ бол зөвхөн удирдлагуудын л асуудал. Эрх ашгаа хангаж, эрх мэдлээ хуваалцаж, нэгнийгээ хүндэтгэх хэрэгтэй. Тэрнээс бус "хоёр даргаа хоёуланг нь манайх авна, бүх эрх мэдлийг би авна, чи цэрэг бол" гэсэн хандлагаар явбал улс төр маш хэврэг болно. Үүнээс л би болгоомжилж байна.

Ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Хэрэв хүч түрээд явбал нөхцөл байдал улам хүндэрнэ. Бид ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ердөө 2.2 жилийн хугацаа үлдлээ. Энэ богино хугацаанд намын доторх зодоонд хамаг эрч хүчээ үрмээргүй байна. Удирдлагууд маань эвлэрч, нэг нэгээрээ эрх мэдлээ хувааж аваад, биднийг ажлаа хийх боломжоор хангаасай гэж туйлын ихээр хүсэж байна. Сэтгэл маш их зовниж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.