🔴 Ч.Ундрам: Эрүүл мэндийн шалтгааны улмаас сайдаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам: Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллахгүй, дараагийн сайдаар эмэгтэй хүн томилогдоосой гэж хүсэж байна хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, Өнөөдрийн геополитикийн хүнд нөхцөл байдалд улс төрийн хүчнүүдтэй хамтран ажиллах нь зөв шийдвэр гэж харж байна. Бид хуваагдаж улс төржихөөс илүүтэй Монгол Улсын эрх ашгийн төлөө нэгдмэл байр суурьтай байж, маш хурдтай ажиллах шаардлагатай цаг үе ирээд байна.
УИХ-ын даргын тухайд олон удаа сонгогдсон, туршлагатай улс төрч байх нь зүйтэй болов уу. Намын эв нэгдэл болон төрийн ажлын залгамж чанарыг хадгалахад туршлага хамгийн чухал нөлөөтэй.
Миний бие дараагийн Засгийн газарт сайдаар үргэлжлүүлэн ажиллахгүй гэсэн шийдвэрээ гаргасан. Үүнд эрүүл мэндийн шалтгаан голлон нөлөөлж байгаа бөгөөд энэ байр сууриа ч холбогдох хүмүүст илэрхийлсэн. Надад үргэлжлүүлэн ажиллах санал ирсэн хэдий ч өөрийн зүгээс татгалзсан хариу өгөөд байна.
Шинээр томилогдоод есөн сар орчим ажиллаж байгаа сайд нарын хувьд ажлаа үргэлжлүүлээсэй гэж боддог. Мөн тэдэн дээр нэмэгдээд эрч хүчтэй шинэ хүмүүс орж ирвэл Засгийн газрын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх байх. Гэхдээ энэ бол намын дарга бөгөөд Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм.
Миний оронд хэн томилогдохыг одоогоор мэдэхгүй байна. Гэхдээ ССАЖЗ-ын сайдаар эмэгтэй хүн томилогдож, салбарын бодлогыг үргэлжлүүлээсэй гэж хувьдаа хүсэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.