Г.Дамдинням VS Ч.Номин
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Номин, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар маргалдав. Шатахууны гаалийн албан татварыг чөлөөлөх тухай асуудлыг салбарын яам нь оруулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуужээ.
УИХ-ын гишүүн Ч.Номин энэ хавар газар тариалангийн салбарынхан дизель түлшний хомстолтой нүүр тулах уу? Дизель түлшний үнэ хэдэн төгрөгөөр өсөх вэ гэж асуухад АҮЭБЯ-ныхан тодорхой хариулт өгсөнгүй, тойруу хариулт өглөө хэмээн бухимдав.
Хариуд нь АҮЭБ-ын сайд асан Г.Дамдинням, "Төрийн албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байна. Маш их ачаалалтай ажилладаг. Гэтэл та нар төрийн албан хаагчдаа загнах юм. Шатахууны үнэ нэг өглөө босоод ирэхэд 78, маргааш нь 100 ам.долларт хүрдэг. Бид маш тодорхойгүй цаг үед амьдарч байна. Дэлхийн эдийн засаг, геополитикийн байдлыг хэн ч тааварлах боломжгүй байхад чадлаараа хичээж байгаа хэдэн төрийн албан хаагчдаа “чи тодорхой хариул” гэж загнамааргүй байна хэмээв.
Гэвч тэдний маргаан намжсангүй, УИХ-ын гишүүн Ч.Номин "Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Би тодорхой асуулт асууж болох уу. Микрафоноос гадуур хүнийг арчаагүй гэж дуудаад байх шаардлагагүй. Таны хандлага огт таалагдахгүй байна" хэмээн бухимдав. Г.Дамдинням сайд хариуд нь "Шатахууныг төр оруулж ирдэггүй. Ямар ч тохиолдолд ард түмэнд ашигтай байх ёстой" хэмээн бухимдав.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Биднээс хамаарахгүй, биднээс шалтгаалаагүй нөхцөл үүслээ. Бид Ираны дайн, шатахууны үнэд нөлөөлж чадахгүй тул та бүхэн битгий бухимд" гэсэн бол П.Сайнзориг гишүүн Сайдаараа үлдэх болсон Г.Дамдиннямд баяр хүргэе. Гэхдээ асуудлаа арай өөр байдлаар илэрхийл хэмээцгээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.